| | USD/MNT 0₮

АН:Их хурал, төрийн ордноор дүүрэн баялаг зардаг хулгайчид байна, тэднийг битгий сонгоочээ

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. 

Мэдээлэл хийсэн залуус "Төр өнөөдөр ямар ч ажлын байр бий болгоогүй. Өнөөдөр төрийн нэрээр дээрэм хулгай хийсэн. Хувийн хэвшлийнхэн эдийн засгаа нуруун дээрээ үүрч яваа. Манай залуучууд байж суух боломж алга. Цагаан сар болох гэж байхад манай намын залуус сэрж босож байна. 

Татварынхаа 2 сарын 15-ны хугацаагаа дахин сунгаасай гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улсын их өр 112 их наяд байна. Өнгөрсөн 30 жилийн тавьсан өр юм. Нэг иргэнд ногдох өр 33 сая төгрөг болж байна. Таван ам бүлтэй айл гэхэд 150 сая төгрөгийн өрөнд оржээ. Энэ өрийг хэн хэзээ яаж төлөх вэ. Манайхан баялагаа түүхийгээр нь урд хөрш рүү зөөж мөнгө болгодог хэрнээ яагаад иргэд өрөнд ороод байна вэ гэдгийг хаа хаанаа бодолцох хэрэгтэй болжээ. Монгол Улсыг хөгжүүлэх сонирхол алга, харин ч өрийн дарамтад орж бид баялагаараа төлж барагдуулна. Их хурал дүүрэн байгалийн баялаг зардаг улстөрчид байна. Ийм байдлыг тэвчихгүй. АН МАН-ын өр асуудал биш, одоо залуус өрийг таслан зогсоож баялагаа худалддаг хулгайчдыг битгий сонгоорой гэж хэлье" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.