| | USD/MNT 0₮

Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ санаачилсан хуулийн төслүүдээ УИХ-ын дарга М.Энхболдыг байх үед өргөн бариад хоёр жил болжээ.


Тэрбээр мөнгө хүүлэлтийн эсрэг Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг санаачилсан юм. Тухайлбал, арилжааны банкуудын зээлийн жилийн хүүг 18, харин банк бус санхүүгийн байгууллагын зээлийн жилийн хүүг 35 хувиас хэтрэхгүй байхаар хуулийн төсөлдөө тусгасан байгаа юм.


Тэгвэл хоёр жил хав дарагдсан мөнгө хүүлэлтийн эсрэг хууль буюу Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

 

О.Гал

 

 

Хүүлэлтийн эсрэг хууль буюу Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.