| | USD/MNT 0₮

АНУ-ын агаарын бөмбөлгүүд Хятадын агаарын орон зайг 10 удаа зөрчсөн гэв

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн Даваа гаригт “АНУ сүүлийн нэг жилийн хугацаанд Хятадын агаарын орон зайд олон тооны агаарын бөмбөлөг хөөргөсөн” гэж мэдэгдэв.

АНУ өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд Өмнөд Каролинад Хятадын агаарын бөмбөлгийг сөнөөгч онгоцоор буудан унагасан. Хятад улс энэ талаар цаг агаарын бөмбөлгүүдийн нэг нь “төөрсөн” гэж мэдэгджээ. 

Агаарын бөмбөлгүүдийн улмаас хоёр улсын харилцаа муудсаар байна. Сүүлийн өдрүүдэд АНУ мөн бусад хэд хэдэн үл мэдэгдэх объектыг буудан устгаад байгаа юм.

Хятадын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин ээлжит хэвлэлийн бага хурал дээр "АНУ бусад орны агаарын орон зайд хууль бусаар олон удаа нэвтэрдэг. Зөвхөн өнгөрсөн жилээс хойш АНУ-ын агаарын бөмбөлгүүд Хятадын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр 10 гаруй удаа хууль бусаар Хятадын дээгүүр ниссэн” гэж мэдэгджээ.

Тэрбээр "АНУ-ын тал Хятадыг муулж, буруутгахын оронд хамгийн түрүүнд өөрсдийн тухай эргэцүүлэн бодож, цэвэрхэн хуудсаас эхлэх хэрэгтэй" гэж нэмж хэлэв.

Ван Вэнбин “Бээжин халдлагын эсрэг "хариуцлагатай, мэргэжлийн" байдлаар хариу арга хэмжээ авсан. Хэрэв АНУ-ын бөмбөлгүүд Хятадын агаарын орон зайд хууль бусаар нэвтэрч байгаа талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл АНУ-ын талд хандахыг танд санал болгож байна” гэжээ.

Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд өнгөрсөн амралтын өдөр тус улсын зүүн эргийн ойролцоо үл мэдэгдэх нисдэг биет илрүүлж, цэргийнхэн түүнийг буудаж унагаахаар бэлдэж байгаа тухай мэдээлсэн.

Цагаан ордон “Хятадын дээгүүр агаарын бөмбөлөг илгээж, тагнуулын ажиллагаа явууллаа” гэсэн Бээжингийн буруутгалыг няцаасан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон твиттер хуудастаа уг мэдэгдэл "худал" болох талаар жиргэсэн билээ.

АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн Хятадын үйлдэл тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенийг Бээжинд хийхээр төлөвлөж байсан аяллаа цуцлахад хүргэсэн. Дипломат “Хятадын тагнуулын ажиллагааг "хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ нь хариуцлагагүй үйлдэл" гэж хэлжээ. АНУ, Канадын хилийн ойролцоох Мичиган мужид өнгөрсөн Ням гаригт өндөрт хөөрсөн нисгэгчгүй "найман өнцөгт байгууламж"-ийг АНУ устгах тушаал өгсөн бөгөөд энэ нь найм хоногийн дотор буудан унагасан дөрөв дэх объект болсон байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.