| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА: Сонгуулийн тухай хууль болон Намуудын тухай хуульд реформ хийх дээр анхаарч ажиллана

 Парламентад суудалтай намууд зөвлөлдөх уулзалтын талаар  мэдээлэл хийлээ.

      Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-ын дэд даргаар сонгогдсон цагаас миний бие Сонгуулийн тухай хууль өнөөгийн нийгэмд тохирохгүй байна гэдгийг хэлж байгаа. Тиймээс улс төрийн намууд санаачилж энэ чиглэл дээр олон удаагийн уулзалтууд хийсэн. Шинэ Үндсэн хуулийн хувьд АН дэмжихгүй. Учир нь дэмжиж болохооргүй маш олон зүйл заалтууд тус хуульд орсон байгаа юм. Нөгөөтэйгүүр зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцүүлгээр нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг хэлэлцэнэ. Ард иргэдийн хүсч, хүлээж байгаа ажлуудыг үр дүнтэй болгоход ажлын хэсэг анхаарч ажиллаж байна. Хамгийн ойрын хугацаанд Сонгуулийн тухай хууль болон Намуудын тухай хуульд реформ хийх. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдах тохиолдолд зөвхөн парламентын сонгодог хэлбэрийг төгөлдөржүүлэхэд анхаарч ажиллана" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.