| | USD/MNT 0₮
Хүний амьдрал өөр өөр. Хүн бүрийн амьдрал ахуйгаас АРДЫН АМЬДРАЛ цогцлон улсын маань хөгжил ирээдүйг бий болгодог. Сүхбаатарын талбай. Жагсаал цуглаан, хурим найр, төгсөлтийн баяр, цэргийн парад, анги, хамт олны тов зарладаг энэ талбайд хүмүүний амьдрал өдөр өдөртөө өөрөөр өнгөрдөг билээ. Тэдний дунд хэдэн жил ундаа зарж суух эмээг Б.ХӨГЖИХЗАЛУУ гэнэ.
Түүний ажлын, амьдралын зарчим нь үр хүүхдүүдээ зөв сайн хүн болгохыг зорино. Үр хүүхэд нь ч нийгэмдээ тустай сайн иргэд болон төлөвшсөн. Эмээгийн зарчим биелсэн шүү.
Харин хойч үедээ тэрбээр:
-Аливаа хийсэн зорьсон зүйлдээ сэтгэлээ зориулан, ажилдаа таашаалтай хандаж байгаасай хэмээн сурган ерөөж байна. Залуус ажил голж, цалин тооцоолсон энэ цагт эмээгийн үг үнэтэй.
Хүйтэн болон тухгүй өдрүүдээр эмээ ундаагаа зардаггүй гэнэ. Зөвхөн амралтын өдрүүдээр ундаагаа зарж бусад өдрийг гэртээ зориулна аа. Цаг заваа тохируулсан байдал, ажилдаа түүртэхгүй байгаа нь түүний зарчим.
Ундаагаа зарах гэж ирсэн цагаасаа эхлэн аз жаргалыг мэдэрдэг тухай эмээ ярина. Эмээ:
-Энэ талбай дээрээс олон хүн амьдрал ахуйгаа залгуулж байна. Тэдний нэг нь би. Бид ажлаа хийн аз жаргалтай л явна даа хэмээн баяртай өгүүлээд дугуйгаа алгуурхан жийн дараагийн үйлчлүүлэгч рүүгээ зорилоо.
Тандаа эрүүл энх, урт удаан нас, аз жаргалыг хүсье.
ASU.MN