| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар ХНХ-ийн сайд Т.Аюурсайханг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Мөн 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг батлуулахаас гадна 50 асуудлыг хэлэлцэх юм. Харин өчигдөр ХНХ сайд Т.Аюурсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Түүний хувьд өөртэй нь холбоотой яригдаж буй асуудлуудад хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэх үүднээс Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзах хүсэлтээ илэрхийлжээ.