| | USD/MNT 0₮
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Прокурорын газраас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээд байгаа билээ. Үүнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ "хахууль авах" гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдаж, шүүгдэхээр болжээ. Тус эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм.