| | USD/MNT 0₮
УИХ-ын Ж.Мөнхбатын ээжийн бие чилээрхүү байгаа учир тэрбээр ээжийгээ эмчлүүлэхээр гаднын орныг зорьсон байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтэй байгаагаа уламжилж, өргөдөл өгсөн байна. Учир нь, ойрын өдрүүдэд түүнийг зохион байгуулалттайгаар харлуулах, гүтгэх зорилготой мэдээ мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдах болсон.
Тиймээс тэрбээр үнэн мөнийг тогтоолгохоор, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр бамбай хийлгүй, иргэний хувиар шалгуулахаар ийнхүү өргөдлөө өгчээ. Түүний эл улстөрийн шийдвэр Г.Занданшатарын парламентад зөв жишиг тогтоолоо хэмээх шум шаргал ордонд сонсдоно. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүй, эр хүний жудаг, шударга зарчим, зөв ёс суртахууныг Ж.Мөнхбат гишүүн гаргаж чадлаа.