| | USD/MNT 0₮

СХД-ээс хоёр удаа их хуралд сонгогдсон Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга болов

Сонгинохайрхан дүүргээс хоёр удаа их хуралд сонгогдож УИХ-ын гишүүн болсон өдгөө Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өчигдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар сонгогджээ. Ийнхүү тойргоо сольж, ирэх 2024 онд Сүхбаатар дүүргээс нэр дэвших нь тодорхой болов.

Тодруулбал, өчигдөр түүнийг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар томилжээ. Тус дүүргийг намын хороог Тавантолгой түлш компанийн захирал асан М.Ганбаатар ахалж байсан бол тэрбээр Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд болж, тушаал дэвшсэнээр түүнийг намын хорооны даргаасаа чөлөөлөгдөөд байсан юм. 

Ийнхүү Н.Учралыг МАН-ын даргаар сонгож томилсон цаад шалтгааныг харахад МАН-ынхан хуучин гишүүдээ явуулж, шинэ гишүүдээр цус сэлбэхээр эртнээс тойргийг нь тодорхойлж өгч байна гэж олон нийт харж эхэлжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.