| | USD/MNT 0₮
Хоёр талд хуваагдаад буй АН хоёр долоо хоног дараалан нэг нэг даргаа тодруулж, улмаар намын даргаа Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн байгаа. 14 хоногийн өмнө нэг тал нь Л.Гантөмөрийг намын даргаагаа сонгож, өнгөрсөн 7 хоногт нэрийг нь бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан байдаг. Харин энэ долоо хоногт ориг тамгатай С.Эрдэнийн талынхан ҮБХ-гоо хуралдуудж, гишүүн Д.Ганбатыг намын даргаараа сонгосон явдал.
Энэ сонгуульд нийт 143421 гишүүнээс 79489 гишүүн саналаа өгч 22000 мянган гишүүний санал буюу 202234 оноогоор Д.Ганбат ялалт байгууллаа гэж тус АН-аас мэдээлж сүр дуулиан болсон. Намын даргаа шинээр сонгосонтой холбогдуулан өчигдөр АН-ын даргыг батламжлах ээлжит бус XVI Их хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж цахимаар 486 төлөөлөгч, танхимаар 21 аймаг, есөн дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 350 төлөөлөгч нийт 836 их хурлын төлөөлөгч оролцсон. Энэ үеэр С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон Д.Ганбатад ориг тамгаа бус батламж гардуулж өгчээ. С.Эрдэнэ дарга ориг тамгаа хэн нэгэнд зүгээр өгчихөж чадахгүй бүр намын даргаар сонгогдсон Д.Ганбатад ч итгэж чадахгүй байгаа нь ихээхэн эргэлзээтэй шүү. Батламж гардуулсан явдлыг нь харсан олон нийт "С.Эрдэнэ дарга Д.Ганбатдаа молиго үмхүүлж, Манжуурын аялалын батламж гардуулчихав уу яав" хэмээн хошигнож байна.
Харин өчигдөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй нөхдүүд Д.Ганбатын нэрийг Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ хүргүүлсэн. Шүүх хүсэлтийг хүлээн авсан.