| | USD/MNT 0₮

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхжээ

      Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов үүрэгт ажлаа дуусгавар болгож, нутаг буцах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалжээ. Тухайлбал, Элчин сайд И.К.Азизовын Монгол Улсад ажилласан есөн жилийн хугацаанд Монгол, Оросын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд, цаашдын ажил, үйлсэд нь Ерөнхийлөгч амжилт хүссэн байна.

       Цаашлаад Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаашид ч гүнзгийрэн хөгжиж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд урагшилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.