| | USD/MNT 0₮

Я.СОДБААТАР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилал хүний эрх чөлөөг хамгаалагчийн хувьд хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д бүрэн хориг тавьсан. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

     Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилал хүний эрх чөлөөг хамгаалагчийн хувьд хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан. Хүний эрхийг дордуулсан хууль, заалт дээр тэмцэх ёстой. Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дараа баталсан. Энэ хугацаанд иргэд, олон нийтийн эрх ашгийг хангаагүй, Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн. Хууль дээдлэх төрийн дээд байгууллагын үндсэн зарчмыг зөрчиж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуульд бүхэлд нь хориг тавьж байна. Дээр нь энэ хуулийг дагалдах таван хуульд ч хориг тавьж байна гэж ойлгож болно" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.