| | USD/MNT 0₮

КОРОНАВИРҮСИЙН ХАЛДВАРААР 258 ХҮН НАС БАРЖЭЭ

Дэлхий нийтийг айдаст автуулж, ДЭМБ-ыг онц байдал зарлахад хүргэсэн халдварт Коронавирүсийн улмаас өнөө өглөөний байдлаар 258 хүн нас барж, 11186 хүн өвчилж, 15238 хүн халдвар авсан магадлалтай байна.

Халдварын голомт болох Хятадын Ухань хотоос олон улсууд хүн амаа татаж байгаа бөгөөд өнөө өглөө гэхэд Монгол 31 иргэнээ авчирч, ХӨСҮТ-д тусгаарлалаа.

Манай улсын хувьд уг халдварын вирүс бүртгэгдээгүй байгаа ч сэжигтэй байж болох 50 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ хийснээс өнөөдрийн байдлаар 16 хүнийг тусгаарласан байдалтай байна. Харин үүн дээр нэмэгдээд 31 иргэн тусгаарлагдлаа.

Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлыг шат дараалалтай хийж байна. Өнөөдрөөс эхэлж хилийн боомтуудыг хааж эхэлж байгаа юм.

Дэлхий нийтийг айдаст автуулж, ДЭМБ-ыг онц байдал зарлахад хүргэсэн халдварт Коронавирүсийн улмаас өнөө өглөөний байдлаар 258 хүн нас барж, 11186 хүн өвчилж, 15238 хүн халдвар авсан магадлалтай байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.