| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Ч.Номин сайдыг зүтгүүлж эхэлжээ

МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хаалттай хуралдаж эхэлжээ.

Хуралдаанаар НАМЭХ-ны дарга Д.Сарангэрэлийг солих тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Тэрбээр 2019 оны аравдугаар сард уг холбооны даргаар сонгогдож байсан. Хуулиараа бол хугацаа нь дуусаагүй, ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой юм. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Сарангэрэлийг чөлөөлж, оронд нь “залуу” гэх сайд Ч.Номинг дарга болгохоор зүтгүүлж байгаа нь олон нийтэд таалагдахгүй байна.

Журмаараа бол Д.Сарангэрэл ажлаа үргэлжлүүлж хийгээд хугацаа нь дуусахад дараагийн даргаа томилох, солих журамтай. Гэтэл түүний хугацаа дуусаагүй байхад ажлаа хүлээлгэж өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм.  Тус төрийн бус байгууллага нь УИХ-д МАН-аас ямар эмэгтэй нэр дэвшихийг шийддэг, дарга нь өөрөө шууд нэр дэвших эрх эдэлдэг. Харин одоо Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүнээ тавихаар зэхэж, зүтгэжээ.  Тодруулбал, НАМЭХ-г Соёлын сайд Ч.Номинд өгөхөөр тохироо нь хийсэн гэх мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр л гарсан. Ч.Номин бол Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимдаа өөрийн хүсэлтээр авч үлдсэн хоёр сайдын нэг юм. Л.Оюун-Эрдэнэ магадгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг зөөлрүүлж, НАМЭХ-г танхимдаа авах гэсэн далд агуулга санаархал нь ил гарч ирэв үү.

Өрнөж байгаа процессоос харахад Л.Оюун-Эрдэнэ сайд хамаарал бүхий хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, өөрт ашигтай байдлаар албан тушаалд хэн нэгнийг тавих гэж улайрч дайрдаг нь илт бололтой. Хууль дүрмээрээ ажлыг нь хийлгэж явуулахгүй, бусадтай хуйвалдах тохироог улс төрд хийж байгаа нь утгагүй харагдаж байна. Цаашдаа Гацуурт дамнасан групп бизнесүүд төрийн хамгаалалтад удаан хугацаагаар оршин тогтнох суурь Ч.Номингоор ирж байна уу даа гэсэн хэлбэр агуулга харагдаж эхэллээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.