| | USD/MNT 0₮
НАМЭХ өнөөдөр Бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийхээр болжээ. Тодруулбал, НАМЭХ Бага хурлаа оны өмнө хийхээр төлөвлөсөн байсан боловч намын дотоод асуудал, хагаралтай байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан бөгөөд ийнхүү хурлын товоо гаргажээ. Энэ хурлаар Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэдэг нэрээ Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо болгож өөрчлөхөөс гадна холбооныхоо тэргүүнийг сонгож солих асуудлыг хэлэлцэх ажээ. Ингэхдээ одоогийн тэргүүн Д.Сарангэрэл эл албан тушаалаа өгөх хугацаа хараахан болоогүй гэх үндэслэлээр холбоог өгөхгүй, үргэлжлүүлэн ажиллана гэх байр суурьтай байгаа аж. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс НАМЭХ-г Соёлын сайд Ч.Номинд өгнө гэсэн мэдээлэл байна. Ийнхүү өнөөдрийн бага хурлаар Д.Сарангэрэл ажлаа үргэлжлүүлэн хийх үү, сайд Ч.Номин тэргүүнээр сонгогдох уу гэдэг тодорхой болох юм байна.