| | USD/MNT 0₮
Улсын Дээд шүүхэд Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг хүргүүллээ. Энэ үеэр намын Нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Зарим нэг хүмүүс өөрийгөө дарга гээд хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй ээ. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой. Энэ хүмүүс болих хэрэгтэй. Бид дотроо асуудлаа шийдээд явах ёстой. Шинэ даргаа бид сонгосон. Хуулийн дагуу явж байгаа. Шүүх маань хараат бусаар байж хуулийг дээдэлж зарчмын дагуу асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.