| | USD/MNT 0₮
Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн 2022 оны эздэд захиа даалгавар гардуулж өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилан хэрэгжүүлж буй 330 сум 170 хороо бүхнээс шилдэг сурагчийг шалгаруулж гадаадад сургах ажил хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Тодруулбал, сум хороо бүрийн шилдэг хүүхдийг шалгаруулж, бэлтгэл ажлыг нь хангуулж гадаадад сураад ирэхэд нь ажлын байраар хангах цогц хөтөлбөр юм. Ингээд Ерөнхийлөгч шилдэг сурагчдад захиа даалгавар гардуулж өглөө.
Ерөнхийлөгч "Та бүхэн нас биед хүрч амьдралд хөл тавьж буй үедээ авьяас билэг сурлага хөдөлмөрөөрөө бусдыг манлайлаж Ерөнхийлөгчийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж байгаад баяр хүргэе. Олон улсын сургуульд суралцах үүд хаалга боломж нээгдэж байна. Ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь та бүхний зүтгэл чармайлт мэднэ. Хичээнгүйлэн суралцаарай. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилийн хүүхдүүд анхны даваагаа амжилттай давж, 13 улсын их дээд сургуульд элсэж шамдан суралцаж байгааг дуулгахад таатай байна" гэлээ.