| | USD/MNT 0₮
Нүүрсний хэрэгт 92 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуй нэгжийн компанийн гүйцэтгэх албан тушаалтан бусад иргэд байна.
Харин үүнээс УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хууль хяналтын байгууллага хоёр хэрэгт яллагдагчаар татаад байгаа аж. Учир нь түүнийг Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад авилгал өгөхийг завдсан гэх. Мөн нүүрс зарахдаа нэг тонн тутамд 60-70 орчих ам.долларыг завшиж байсан бүлэгт багтсан гэх хэргээр шалгаж байна.