| | USD/MNT 0₮
Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Тодруулбал, хэвлэлийн хуралд Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "1992 оны Үндсэн хууль маш чухал хууль байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоо руу шилжих ёстой байсан. Нам төвт нийгмийн харилцаанаас төр төвт нийгмийн харилцаа руу шилжье гэж томьёолсон. Үндсэн хуульд бичсэн зохицуулалтаас болоод төр засаг хяналтаас гарчихсан. Энэ байдал ард түмний бухимдлыг төөрүүлж, хариуцлага тооцож чадахгүй байна. Гэтэл олон улсад ч тэр төр төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга жирийн болоод мэргэжлийн хүмүүсээс ирээд байна.
Иймд 1992 оны Үндсэн хуулийг хүн төвтэй Шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн зүйтэй, ард түмэнд ашигтай гарц гэж үзлээ. 1992 оны Үндсэн хуулийг муулаад байгаадаа биш үүргээ гүйцэтгэсэн болохоор цаг нь ирсэн гэж тайлбарламаар байна.
Зөвлөлдөх уулзалтаар яригдсан гурван зүйлийн нэг нь юу ч хийхгүй байгаад л байя. Хоёрт, тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулах. Гуравт, цоо Шинэ Үндсэн хуультай болъё гэсэн дүгнэлтийг хийж Ерөнхий сайд ч гэсэн гурав дахь сонголтыг хийхийг зорьсон.
МАН, МАХН нэгдэж байхад Үндсэн хуулийн хямрал улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болох гээд байна гэж ярилцаж байсан. Тэгээд Үндсэн хуулиа шинэчилж, ард түмнээ тэгж баярлуулах юмсан, байгалийн баялгийг нь ард түмэндээ өгчих юмсан гэж. Тийм учраас У.Хүрэлсүх Ерөнхийлөгч сонгуульд оролцохдоо "Баялагийн Эзэн Монгол" гэсэн уриатай оролцож байсан. Цаад санаа нь баялгаа ард түмэндээ өгье гэсэн санаа юм.
УИХ энэ төслийг хэлэлцээчээ, засаачээ. Өнөөдрийн Үндсэн хуулиас шат ахисан байгаа. Их хурлын гишүүд болгон оролцож, байгууллага, баг сум орон нутагтаа очоочээ гэж хандсан. Одооны Үндсэн хууль улстөрийн хулгайг зогсоож чадсангүй. Тиймээс ард түмнээр хэлэлцүүлж баталаасай гэж бодож байна. Дундуур нь ямар нэгэн байгууллага орж ирэх ёсгүй. Одооны их хурлыг хэвээр нь үлдээгээд 150 нэр дэвшигчийн тоог нэмнэ гээд байгаа. Энэ бол ёстой болохгүй шүү. Харин үүний оронд хоёр танхимтай болох ёстой" гэлээ.