| | USD/MNT 0₮

С.Эрдэнийн АН-ын даргын сунгаа өнөөдөр эхэлж байгаагаа мэдэгдлээ

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд, ДоСХ-ны дарга Х.Алтанхуяг, ҮБХ-ны гишүүн Л.Мөнхбат нар хууль ёсны АН-ын даргын сунгааг зарлаж, XVI их хурлыг хуралдуулах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын даргыг сонгох сунгааг 2023 оны нэгдүгээр сарын 25-наас эхлэн товлон зарлалаа. Намын даргын сунгаанд нэр дэвшигчдийг бүртгэлийг өнөөдрийн 10:00-18:00 цаг хүртэл хийж, сурталчилгааг маргааш эхлүүлэхээр болжээ. Харин санал хураалтыг 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 09:00-21:00 цаг хүртэлх хугацаанд явуулах юм байна.

АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат "Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр /2023.01.25/ намрын хаалтын хурлыг хийлээ. Анх удаа Монголд Улсад хяналтын парламент, хяналтын засгийн газрыг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Бид бүхэн бодлого уралдуулах, бодлого шийдвэрийг хуулийн хүрээнд гаргах зүйл дээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг дадлагажуулах чиглэлд ажилласан. Яг УИХ-ын жишгээр анх удаа хяналтын парламент ажиллалаа. Нийтдээ 13 удаа хуралдсан байна. Энэ хуралдаанаар 70 орчим чухал шийдвэрийг гаргасан. 2023 оны гуравдугаар сарын 15-аас хойш дахин хаврын Хяналтын парламентыг ажиллуулж, хяналтын засгийн газрыг бий болгож ажиллана гэсэн чиглэл, төлөвлөгөөтэй байгаа" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.