| | USD/MNT 0₮

МАН-ын гишүүдийн угсаа "ХЯТАД" гэж нийтлээд цахим хаягаа устгуулжээ

       "Дүлий төрд шивнэж үг хэлдэггүй" гэх үгийг зүгээр ч нэг хэлсэнгүй. Гэвч төр иргэддээ шивнэх ч эрх олгохгүй, тэр бүү хэл үнэнг чанга шүүмжлэх боломж ч  олгохгүй байсаар “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуультай золголоо.

      Төрийн үнэнийг шүүмжилсэн хэнд ч өршөөл үзүүлэхгүйгээр өргөст торны цаана хийж эсхүл хэзээ ч дуугарах эрхгүй болтол нь хааж боогдуулдаг нийгмийг ТЭД хэдийн бий болгожээ. Тухайлбал, цахим орчинд сайд дарга нарын авлигал, албан тушаалын томоохон хэрэг, үнэн бодит мэдээллийг дэлгэсэн иргэний хаяг мэдээллийг хязгаарлах, айлган сүрдүүлэх мэтийн далд өрнөсөн дарамт сая санаачилсан хуулиас өмнө явагдсаар л байв. Өөрөөр хэлбэл "МАН" гэх нэрийг дурдсан л бол цахим хуудаснаас ор мөргүй арчигдах болжээ.  

Тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарын талаар иргэн өөрийн  цахим хуудаснаа "Гүн ургийн овогтой, эцгийнх нь нэр Янгуг. Ийм Монгол нэр овогтой хүн байдаг юм уу" хэмээн нийтэлжээ. Энэ нь тухайн иргэний үзэл бодол, баримттай мэдээлэл дээр тулгуурласан нийтлэл аж. Харин түүний тухай ийм нийтлэл цахим сүлжээнд тавигдсан даруй албан ёсны цахим хуудсыг нь хааж, үндсэн хуульд заасан эрх үүргийг нь хязгааралжээ. Гэлээ ч ард түмэнд МАН-ын дийлэнх гишүүн "Хятад угсаа"-ны хүмүүс гэх хардлагыг хэдийн төрүүлэх болсон. 

        Гэвч Я.Содбаатараар дуусахгүй энэ мэт МАН-ын хамаарал бүхий хүний угсаа гарлыг дурдах төдийд л ТЭД сандарч эхэлдэг гэв. Цаашлаад төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдаж, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан гэх нэрийдлээр иргэнийхээ эрхийг хязгаарладаг байна. Харин Монголчууд баян, ядуугаар төрд ялгаварлуулж халамж хүртэх болоод удаагүй л явна. Төрийн өөрийн бий болгосон нийгэм ИЙМ. 

Баримт: 

 Ингэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн мэдүүлсэн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг харилцаа холбооны амгаалах тухай” хууль яригдаж эхлэхээс өмнө иргэдийн үзэл бодол, үг хэлэх эрхэд төр ноцтой халдсаар л байсан нь нууц биш юм. Өөрөөр хэлбэл Н.Учралын хууль хэрэгжиж эхлэхээс ч өмнө МАН өөрөө олон нийтийн сүлжээнд хүний эрхэд халдсаар иржээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.