| | USD/MNT 0₮

С.Эрдэнийн талын АН-ынхан сайд Н.Учралыг огцрохыг шаардаж санууллаа

С.Эрдэнийн Ардчилсан намаас өнгөрсөн долоо хоногт баталсан Олон нийтийн сүлжээнд  хүнийг эрхийг хамгаалах хуулийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд намын хэвлэлийн албанаас "Өчигдөр бид сэтгүүлчдийн групп руу хуулийн талаар мэдээлэл хийх тухай зар оруулсан. Үүний дараа ЦХХХЯ-наас болон хэвлэлийн бус МАН-ын гаралтай хүмүүс ярьж байна. Ардчилсан намын гишүүд үгээ хэлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгаа. Бид үг хэлэх эрхээ хэзээ ч хаана ч эдэлсээр байх болно. Ийм учраас АН руу ирсэн сануулгыг дахин битгий хийгээрэй гэдгийг албан ёсоор хүсэж, шаардаж байна" гэлээ. Үүний дараа АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Олон нийтийн сүлжээнд  хүнийг эрхийг хамгаалах хууль буюу Олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах хуулийн талаар мэдээлэл хийхээр боллоо. Бид товчхондоо амаа хамхиулчихаад байна. Ирэх сарын 1-ээс хүссэн үедээ бидний амыг цахим орчинд барих нь ээ. Энэ хууль батлагдан гарсан хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, энэ хууль нь ЦХХХ-ны сайд Н.Учралын улстөрийн аавдаа буюу У.Хүрэлсүхэд барьж байгаа бэлэг. Хоёрдугаарт, хаврын жагсаал цуглааны үеэр цахим орчныг хаах нь ээ. Нэг үгээр Н.Учрал гишүүний УИХ-аар батлуулсан хууль нь Хүний эрхийг боож, ард түмнийг уландаа гишгэж байна. Хаврын жагсаал цуглаан, ирэх сонгуульд зориулж гарч байгаа энэ хууль нь хүний эрхийг үнэгүйдүүлж уландаа гишгэж байна. Иймээс бидний зүгээс гурван алхам хийнэ. 

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчид уг хуульд хорих тавих тухай албан бичиг хүргүүлнэ. Гэхдээ үүнд итгэхгүй байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцэд улиг болсон бичгээ өгнө. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна. 

Гуравдугаарт, талбай дээр гарч Н.Учрал сайдыг, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдыг огцрохыг шаардана" гэлээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.