| | USD/MNT 0₮

Хатан хаан Сисигийн музейгээр...

Австрийн Вена хот. Үзэсгэлэнтэй цэвэрхэн хот юм аа. Өвөрмонголын докторант Оргилбулаг, Шижир, Өтвөш Лорандын их сургуулийн докторант Ц.Солонго болон Б.Давхарбаяр бид 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны үүрээр нэгэн баг болж Будапешт хотоос Австрийн Вена хотын зүг замд гарсан юм. Европт ирсэн анхны аялал.

Хүүхэд насандаа “Хатан хаан Сиси” киног Германы жүжигчин Роми Шнайдерийн дүрээр төсөөлөн боддог байлаа. Түүний жинхэнэ нэрийг Розмари Альбах Ретти гэдэг ажээ. Бид үдийн хэрд Хатан хаан Сиси музейг үзэхээр зорин очлоо. Европын язгууртнуудын хэтийдсэн тансаг эдлэл хэрэглэл, тав тух, зэрэг дэв, зиндаа, соёл, он цаг улирсан ч хэвээр байх шиг санагдав.

Баварийн гүн Максимлиан  Жозеф, Баварийн гүнж Мари Людовика нарын 10 хүүхдийн дөрөв дэх нь Сиси байв. Сисигийн ууган охин хоёр настайдаа эндэж, өөрөөсөө ах нөхөрт гарч, хадам ээжийн хахир хатууг туулжээ. Ууган хүү нь 30 угсаа залгамжлах хунтайж Рудольф дурлалт бүсгүй 17 настай Мэригийн хамт амиа егүүтгэжээ. Түүний амьдрал олны мэддэг шиг баян тансаг бус эмгэнэлт хувь заяаг туулсныг мэдэхэд харамсмаар...

       Хүүгийн үхэл түүнд маш хүнд цохилт болсон байна. Щвейцарьт 1898 оны есдүгээр сарын 10-нд европын язгууртнуудын тансаг нэгэн үдэшлэг болжээ. Энэ арга хэмжээнд Орлеаны ханхүү Филипп оролцсон бөгөөд түүний амь насыг хөнөөхөөр анархист Луижи Лучени гэгч итали эр ч хуйвалдагчдын  хамт очжээ. Хатан хаан Сиси энэ үед Щвейцарьт байж таарсан ба Женев нуурын эргээр зугаалж явсан байна. Энэ үед Орлеаны ханхүүг хөнөөх даалгавартай Луижи Лучени гол байгаа ололгүй эргээр зугаалж яваа язгууртан эмэгтэйг, шивэгчингүүдийн хамт явахыг олж харжээ. Даалгавраа биелүүлээгүйдээ хорссон итали эр авхай руу дайрч зүрхэн тушаа нь хадаас дүрж орхив. Ийнхүү түүний амьдрал 61 насандаа золгүй төгссөн байна. 

Хатан Хаан Сисигийн нүүрний хэв

 

     Гэвч тэрээр хамгийн гоо үзэсгэлэнтэй, моринд эрэмгий, шүлэг зохиол бичдэг, аялагч, олон хэл мэддэг, хэвлэлийн “Од”, урлагийн өндөр мэдрэмжтэй нэгэн байжээ. Түүний амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан тансаг эд зүйл олон танхимд дэлгээтэй байна. Хүүгээ нас барснаас хойш өмсдөг болсон хар даашинз ч нэгэн тэнхимд үзмэр болон дэглэгджээ. Түүнийг нас барахад авсан нүүрний хэв бас сонирхол татна.

Зураг авахыг хориглосон боловч нууцаар авсан зургуудаа дэлгэн үзүүлье.

Caption

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.