| | USD/MNT 0₮

МУСГЗ, "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит хайрын шүлгийн "Цагаан-Уул" наадам ирэх сарын 14-нд болно

       Хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам энэ жил МУСГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болжээ .

      Тухайлбал, Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд Соёлын төв өргөөнд болно. 1991 оноос эхлэлтэй энэхүү наадам энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тус наадмыг МХЗ, МЗЭ, МҮОНРТ, “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо, "Арлааны Эрдэнэ-Очир сан" хамтран зохион байгуулахаар болжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.