| | USD/MNT 0₮

Ардын уран зохиолч Л.Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх" ном Үндэсний бичгээр анх удаа хэвлэгдэн гарлаа

          Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, бичгийн нэрт хүмүүн Лондонгийн Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх" ном Үндэсний бичгээр Монголд анх удаа хэвлэгдэн гарлаа. Ташрамд энэхүү бүтээл нь 2010 оны дэлхийн шилдэг номын нэгээр шалгарч байжээ. 

          Номыг үндэсний бичгээр эрхлэн хэвлүүлсэн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор Т.Отгонтуул, цахим Монгол бичгийг хэл шинжлэлийн ухааны докторант Э.Эрдэнэдалай, чимэг зургийг зураач Л.Халзан, уран бичлэгийг Х.Түвшинтүлхүүр нар бэлтгэн хэвлүүлсэн байна.

         "Ном хэвлэгдээд нийтийн гар дээр оччихсон нөхцөлд ном миний өмч биш уншигчдынх болох нь тэр" хэмээн хэвлэх эрхээ зохиолч албан ёсоор өгсөн байна. Ардын уран зохиолч Л.Түдэв абугайн энэхүү бүтээл Монголын ирээдүй болсон хүүхэд бүрт үнэгүй тараагдах юм. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.