| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа АН-ын даргад сонгогдвол тус намын түүхэн дэх АНХНЫ ЭМЭГТЭЙ ДАРГА болно

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг намын Үндэсний бодлогын хорооноос гаргасан журмын дагуу өнөөдрийн 20:00 цаг хүртэл бүртгэжээ.

Энэ нь хоёр талд хуваагдаж, дотоод маргаантай байсан ардчилсан намыг нэг удирдлага дор нэгтгэх, цаашид парламент дахь сөрөг хүчний үүргээ биелүүлэхэд чухал нөлөө үзүүлэх аж. Тэгвэл Ардчилсан намын даргын суудалд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Л.Гүндалай, Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр нар нэрээ дэвшүүлсэн байна.

       Үүнээс үзэхэд, Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн гишүүдээс ихэнх нь урьд нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрэгтэй гишүүд байгаа юм. Харин УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нь Үндэсний бодлогын хорооны 76 эмэгтэй гишүүдээ төлөөлж, энэ удаагийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүллээ. Түүний хувьд бусад нэр дэвшигчидтэй харьцуулахад УИХ-ын гишүүний албан тушаалыг хашиж байх хугацаандаа авилгал албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр нэгэн байсан гэхэд хэлсдэхгүй. Тухайлбал, өнгөрсөн онуудад дуулиан тариад байсан хөгжлийн банкны хэрэг, жижиг дунд үйлдвэрийн зээл гэх мэт улстөрчдийн хамаарал бүхий томоохон гэмт хэрэгтэй холбогдож байгаагүй бөгөөд түүний эсрэг үзэл бодлоо илэрхийлж явж байжээ.

      Түүнчлэн өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын ажлын албанд зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэхмэт улстөрийн хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан юм. Хэрэв тэрбээр энэ удаа Ардчилсан намын даргад сонгогдвол Ардчилсан намын түүхэн дэх анхны эмэгтэй дарга болох аж. Тиймдээ ч түүнийг Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлж буйд цөөнгүй гишүүд, иргэд дэмжиж байгаа юм.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.