| | USD/MNT 0₮

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг яллагдагчаар татжээ

Нүүрс болон Хөгжлийн банктай холбоотой хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од мэдээллээ.

Тэрбээр, Одоогоор Хөгжлийн банктай холбоотой хэрэгт улс төрд нөлөө бүхий 5 хүнийг яллагдагчаар татсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхэд шилжсэн.

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан нэрийг нь зарласан 17 хүнээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт гаргасан.

ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, Таван толгой ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд зэрэг хүмүүсийг яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас гарсан. АТГ-аас зарласан нэр бүхий хүмүүс нүүрсний гэх тодотголтой хэрэгт оролцсон эсэхийг тогтоох шалгалтын ажиллагааг хийж байна гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.