| | USD/MNT 0₮

Б.Эрдэнэбат:Хөгжлийн банкнаас 14 сая ам.долларын зээл авсан нь үнэн, гэтэл 36 сая ам.долларын зээл авсан гэж олон жил гүтгэлээ

Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкнаас зээл авсан Эрэл компанийн захирал асан Б.Эрдэнэбат мэдээлэлд оролцож, Хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн зээл авсан бэ гэдэгт хариулт өгч байна. Тэрбээр "Гурван удаагийн зээл авсан уу гэвэл авсан. Чингис бондоос 14 сая ам.доллар авсан. Тухайн үеийн ханшаар 23 тэрбум төгрөгийн зээл авсан. Үлдсэн хоёр мөнгө нь ҮАБЗ-өөр төсөл арга хэмжээний хүрээнд 3/1-ийг нь Хөгжлийн банкнаас гаргана 3/1-ийг нь олон улсын төсөл хөтөлбөрөөс босгоно, үлдсэнийг нь Эрэл компани өөрөө гаргана гэсэн. Яг энэний дагуу ажилласан. Өнөөдөр Хөгжлийн банкнаас 36 сая ам.доллар авсан гэж яриад байх юм. Хэчнээн жил худлаа ярьж гүтгэх гээд байгаа юм бэ. Өнөөдөр Хөгжлийн банкнаас 14 сая ам.доллар авснаа хүлээн зөвшөөрнө. Та нарын яриад байгаа Герман улсаас авсан зээлийг би өөрөө явж хөөцөлдөж авсан юм. Эрэл компани хамгийн найдвартай зээлдэгч байсан учраас хоёр улсын хоорондын гэрээгээр зээл авсан. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.