БНСУ-аас ирсэн Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт хоёрыг шалгуулахааар ҮХЦ-д хандав
Өчигдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж иргэний эрхээ эдэлж, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар ҮХЦ-д хандсан байна.
Тодруулбал, иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж “би цагаадсан, Дээд Шүүхтэй тохирсон, Эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар боллоо.
Өөрөөр хэлбэл, гурван шатны шүүхээс хэргээ цагаатгуулсан С.Баярцогтыг Дээд шүүхийнхэнтэй хуйвалдаж, Арчилсан намын даргаар өөрийгөө бүртгүүлэхээр улайрч дайрч байгаа учир ийнхүү шалгуулахаар холбогдох байгууллагад нь хандлаа гэж мэдэгдлээ.
Х.Баттулга "Иргэнийхээ эрхийг эдэлж байна. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг шалгуулъя гэсэн саналтай байна. Хуульд байхгүй мехназимийг ашиглаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх магадлалтай тул шалгуулах гэсэн юм. Нэгэнт гурван шатны шүүхээс ял авсан хүн чөлөөлөгдөж улмаар эргээд ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж буруу зөрүү мэдээлэл тарааж явааг шалгуулъя. Үндсэн хуулийн цэц шударга шүүх гаргана гэдэгт итгэж байна. С.Баярцогт намын дарга болох учиргүй. Ардчилсан нам өөрийн дүрэм журамтай" гэлээ.
Мөн тэрбээр нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар өнгөрсөн 12 дугаар сарын 18-нд АТГ-т очиж мэдүүлгээ өгсөн гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр иргэн Х.Баттулга учраас хууль эрхзүйн талаас мэдээлэл хийж зөвлөмж гаргах боломжгүй гэлээ. ҮАБЗ дээр болсон явдлыг яриад явж байж болохгүй юм гэлээ.