| | USD/MNT 0₮
Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүд болон компаниуд хувь хүнд холбогдох нээлттэй сонсгол Төрийн ордонд болж байна. Энэ үеэр тухайн үед Ерөнхий сайд байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ хэрэг 2018 оноос хойш явж байгаа. Манай их хурал дээр бужигнуулаад тогтоол гаргаж, намайг яллагдагчаар татсан. Ерөнхий сайд нь яллагдагч болсон. Засгийн газрын хурлаас өмнө ийм юм болсон. Надад протокл байгаа. Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих үү болихуу гэдэг асуудал яригдаад Засгийн газар төмөрлөгийн үйлдвэрээ дэмжинэ гэсэн. Алийн болгон армартурын үйлдвэргүй байх вэ гэж бодоод бодлогын шийдвэр гарсан. Дөрвөн компанийн хоёрт нь зээл гаргаж, хоёрт нь гаргаагүй. Хэнд ямар компанид зээл олгосон бэ гэдгийн араас Ерөнхий сайд миний бие хөөцөлдөөгүй. Хувь хүнийхээ хувьд хэлэхэд нэг төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас аваагүй, нэг ч төгрөгийн зээл Бэрэн компанид өгүүлээгүй. Энэ захирлыг ч танихгүй" гэлээ.