| | USD/MNT 0₮

Гуравдугаар сарын 1-нээс эмнэлгийн 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэхгүй байх ёстой гэв

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэгт орон нутгаас хандаж байгаа иргэд заавал 13А маягтыг авдаг байдлыг халж байгаа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. Салбарын сайд Н.Учралын хэлснээр 13А маягтыг ирэх гуравдугаар сараас цахим хэлбэрт шилжүүлнэ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамны сайдуудын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар болон Иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх E-Tanhim пламтформд авч буй нийт гомдлын 11 хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой байдаг.

Цаашилбал, 10 гомдол тутмын нэг нь 13А маягттай холбоотой байгаа учраас иргэдийн гомдлын дагуу ажиллаж байгаа аж. Ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-д танилцуулсан эмийн чанарын тайланг авч хэлэлцэх юм байна.  13А маягт нь алга дарам цаас. Энэ цаасыг хаясан хүмүүс хэцүү байдалд ордог. Үүнийг өөрчлөх гэхээр сайдын тушаалд журмын өөрчлөлт оруулах ёстой гэх хариулт өгдөг. Эрүүл мэндийн сайдын тушаалд өөрчлөлт оруулах шаардлагатайг ойлгож, дүгнэлтэд хүрсэн. Энэ маягтыг зөвхөн анхан шатны эмнэлэг олгодог. Маягт байхгүй бол дараа шатны эмнэлэгт үзүүлж чаддаггүй нөхцөл бий. ЭМДЕГ энэ цахимжилтыг өөрсдийнхөө түвшинд сайн хийсэн. Бид мэдээлэл солилцох бололцоог хангахын тулд сайдын тушаалд өөрчлөлт оруулж, 13А маягтыг дахин бөглүүлэх шаардлагагүй болгоно.

Иргэн 13А маягтыг анхан шатны эмнэлэг дээр бөглөвөл дараа шатны эмнэлэгт мэдэгдэл очдог байя. Маягтыг E-Mongolia-аар илгээдэг байя. Дараагийн шатны эмнэлгүүд энэ алга дарам цаасыг дахин бөглүүлээд баймааргүй байна. Гуравдугаар сарын 1 гэхэд 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэхгүй байх ёстой. Бүх салбарт ийм дүрэм журмын түгжрэл байна гэдгийг салбарын удирдлагууд мэдэгдлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.