| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан завсарласан байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тайлан сонсох
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг хүргэе. Манайхан өчигдөр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байгаа. Энэ хуулийн 7.4 заалтад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тусгасан. Хөрөнгө оруулалтын банк ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай байх болов уу. Хоёрдугаарт, манайхны гар дээр байгаа бүх лиценз энэ банкны барьцаанд очих болов уу. Энэ агуулгаараа ард түмний газрын баялаг аль нэг хөрөнгө оруулалтын банкных болох вий. Та нар энийгээ сайн судалсан уу. Лиценз гэдэг юмыг банкинд барьцаалж болохгүй.
Шинэ Ардчилсан Үндсэн хуульд батлагдаад 30 гаруй жил болоход улсын эдийн засагт олигтой өөрчлөлт гарахгүй байгаа шалтгаан нь Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагийн илрэл. Үндсэн хуулийн зургадугаар заалтад газрын хэвлий дэх баялаг, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж тусгасан байдаг. Гэтэл лиценз авна гэдэг байгалийн баялгийг өмчилж байгаа юм шиг юм болно. Б.Жавхлан сайд санаачилсан юм билээ. Монголын баялаг гадаадын банкны барьцаанд орох вий" гэв.