Танилц: Ажлаасаа чөлөөлөгдсөн агентлагийн дарга нар
Засгийн газрын хуралдаанаар зарим албан тушаалтныг чөлөөлж, томилсон байна. Тодруулбал, КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Ажлаасаа чөлөөлөгдсөн агентлагийн дарга нар:
Л.Алтангэрэл /Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга/
Д.Жаргалсайхан /Биеийн тамир, спортын улсын хорооны дарга/
С.Мөнхчулуун /Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга/
Б.Билгүүн /Стандарт, хэмжил зүйн газрын дарга/
Ц.Батзул /Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга/
Б.Оюунсанаа /Ойн газрын дарга/
Л.Дашдэмбэрэл /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга/
И.Даваадорж /Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга/
Г.Батдорж /Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга/
А.Энхманлай /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга/
Т.Ням-Очир /Боловсролын ерөнхий газрын дарга/
С.Мөнхнасан /Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга/
Н.Мөнхзул /Соёл, урлагийн газрын дарга/
Л.Баярмандал /Ашигт малтмал, газрын тосны газрын дарга/
О.Чулуун /Үндэсний геологийн албаны дарга/
Д.Батчулуун /Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга/
Д.Нарантуяа /Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга/
Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Ш.Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.