| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: АТГ-аас Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудын ажлын байранд нэгжлэг хийсэн

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо /ОББҮХ/-ны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул, "Тавантолгой түлш" компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Лхагвасүрэн нарын хамаарал бүхий объктод нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарсан.

Эл мэдээллийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Цагдаагийн байгууллагаас энэ чиглэлд мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй гэсэн. АТГ-ын дарга руу холбогдоход Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрийн холбогдох удирдлагуудын ажлын байранд нэгжлэг хийж байна Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэх мэдээллийг өгсөн" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.