| | USD/MNT 0₮

Оны шилдэг эрэгтэй тамирчинд МУГТ Ц.Цогтбаатар нэр дэвшжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2022 оны шилдгүүдээ шалгаруулах оны шилдэг эрэгтэй тамирчинд МУГТ, Дэлхийн аварга Ц.Цогтбаатар нэр дэвшжээ. "Judo Awards" ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 5-нд Парисын их дуулгын үеэр болох юм. Харин санал асуулга нэгдүгээр сарын 12-31-ий хооронд болох ба жүдо бөх сонирхогчид IJF Judo Awards 2022 хаягаар нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Оны шилдэг эрэгтэй жүдочид нэр дэвшигчид:

  1. Тато Григалашвили (Гүрж)
  2. Энди Гранда (Куба)
  3. Давлат Бобонов (Узбекистан)
  4. Цэнд-Очирын Цогтбаатар (Монгол)
  5. Хифүми Абэ (Япон)

Оны шилдэг эмэгтэй жүдочид нэр дэвшигчид:

  1. Үта Абэ (Япон)
  2. Роман Дико (Франц)
  3. Рафаэла Силва (Бразил)
  4. Барбара Матич (Хорват)
  5. Майра Агиар (Бразил)
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.