| | USD/MNT 0₮
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн 2017 онд ОУВС-д хамрагдаж тэтгэврийг долоон жилээр бодох асуудлыг оруулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тэтгэврийг таван жилээр бодох тухай асуудлыг ярьж, жагсаал зохион байгуулж, УИХ-ын индер дээрээс 60 гаруй удаа үг хэлсэн байна. Энэ тэмцлийн үр дүнд долоо биш таван жилээр бодож хуульд оруулж ирсэнд талархаж байна. Тиймээс хаврын чуулганаар энэ хуулийг яаралтай хэлэлцэж, ахмадуудаа дэмжихийг хүсэж байна. Засгийн газраас оруулж ирсэн болохоор тэмцлээ зогсоож байна" гэв.