| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эцэслэн батлахаар хэлэлцэж байна. Хуультай холбогдуулан гишүүн Ажлын хэсэг болон санаачлагаас асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Нэгэнт гадны банк оруулж ирэх гэж байгаа бол жаахан гайгүй хууль хийж, томхон юм оруулж ирмээр байна. Баахан юмаар хязгаарлахаар ББСБ орж ирнэ дээ. Бид эдийн засгаа тэлж гадны банк оруулж ирэх гэж байгаа бол эрх үүргийг сайн хангах хэрэгтэй. Банк оруулж ирэхийг дэмжиж байна. Ашигт малмтал эзэмшиж байгаа компаниуд лицензээ барьцаанд тавиад гадны банкнаас зээл авдаг.
Одоо орж ирэх Ашигт малтмалын тухай хуулинд Банкны тухай хуулинд ч ярихад яг ашигт малтмалын хайгуул хийх тухай зээл авсан эсэхийг хоёр талаасаа хянахгүй юм бол энэ Монгол Улсад буруу замаар гадныхны гарт лицензүүд орчихдог шүү. Гадныхантай хуйвалдаад мөнгийг нь аваад хуваагаад идчихдэг тохиолдол бий шүү. Тэгээд хэн хождогийг та нар харж мэдэж байгаа. Энэ хуулийг оруулж ирэх гэж байгаа бол олигтойхон шиг оруулж ирээрэй" гэв.