| | USD/MNT 0₮
Олон зуун жилийн Манжийн дарлал амьдарсны улмаас хөрөнгөтний нийгмийг алгассаж хувийн өмчтэй, суурь хөрөнгөтэй хүн Монголд байхгүй.
Үүнээс болж бүгд өсөхийн өлөнд нэрвэгдэж, шунал хүслээ дарж чадахгүй нийтлэг дутагдалтай. Тиймээс ТӨР өмчгүй байх ёстой юм. Өмчгүй болсон төрийн эрх баригчид зөвхөн сайн менежер байх ёстой. Өмчгүй ТӨР рүү хэн ч нэр дэвших гэж улайран зүтгэж, Төрд л орчихвол амьдрал дээшлэх мэтээр сэтгэдэг хурган дарга нарын сэтгэлгээ цаашлана.
Манай Монгол улсын Засгийн газар дотоодын хөрөнгө оруулагчдид болон энгийн үйлдвэрлэл эрхэлдэг, бүтээн байгуулалтанд гар бие оролцдог аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд нь саад учруулдаг байдал олон жил үргэлжиллээ.
Хийж бүтээж буй хувийн хэвшлийн үйл ажиллагаанд “Төр мэдэлдээ авч байна” гэх нэрэн доор дээрэмддэг явдлыг бүрмөсөн зогсоохгүй бол хөгжлийн томоохон хөшүүргэ дарагдсан байдалд байна.
Өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засаг болон бүтээн байгуулалтад илтэд том дэвшил авчрах төсөл зарлагдаж, түүнд нь оролцож хамаг бүхнээ барсан аж ахуй нэгжүүдийн бизнесийг төр мэдэлдээ авснаар бүрэн зогссон. Үүний хамгийн сүүлийн жишээ л гэхэд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр. Улс орны цементийн хэрэгцээг бүрэн чадлаараа ажиллавал хангах боломжтой эл үйлдвэр одоо бүрэн зогссонд барилгын салбарт тэр чигтээ халаглан суугаа. Учир нь Төрийн түлхээсээр Эдийн засагч гэх барилга болон үйлдвэрлэлийн салбарын анхан шатны ойлголтгүй Л.Наранбаатар очиж хэсэг дөвчигнөж байгаад эцэстээ дампууруулаад өөрөө алга болов. Одоо Л.Наранбаатар гаднын халуун орнуудаар одуудтай зугаалж буй зургаа цахим орчинд нийтэлж хөтөлийн үйлдвэрийн ажилтан, мэргэжилтнүүдийг басамжилж явна.
Үүний цаана олон жилийн хөрөнгө оруулалт салхинд хийсч, бүтээн байгуулалт хаягдаж, хэдэн хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаа хаагдаж, өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүд зогсож, хөтлийн үйлдвэрт ажиллаж байсан мэргэжилтнүүд ажилгүй болоод үлдэв.
Иймээс дөрөв, тавхан жилийн хугацаатай сонгогдсон хэн нэг нөхөр улсын эдийн засгийг нуруундаа үүрэгч томоохон аж ахуйн нэгжүүдээр оролдох эрхгүй байхыг хуульчлах зайлшгүй шаардлагатай байна. Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан томоохон үйлдвэрүүдээ төр нь өөрөө дээрэмдээд дампууруулаад байдаг ийм тогтолцоотой улсад цаашид ямар төсөл амжилттай хэрэгжих вэ.
Хувийн хэвшлийнхэн төрөөс зарласан тендер, төслүүдэд ямар ч айдасгүйгээр ажиллах боломж байхгүй учраас гараа ч хөдөлгөхгүй суух нь ойлгомжтой. Тэгвэл хувийн хэвшлийг дээрэмдэх, хэрэгжиж буй төслийг хэн нэгэн шидсэн чулуу самардаггүй хуультай болж бүтээн байгуулалтаа эргэн сэргээх цаг болсон.