| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ: Асуудлыг гаргаж тавихаар зарим нь “Нийгэм битгий бухимдуулаад бай” хэмээн шүүмжилж байна. Тэгээд би яах юм бэ

"Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл нийгмийн зөвшилцөх" уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна. Уулзалтад УИХ-ын зарим гишүүд болон Ерөнхий сайд иргэдийн төлөөлөлтэй уулзаж асуултанд нь хариулт өгч байна. Засгийн газар төрийн хулгайч нартайгаа хариуцлага тооцож яагаад чадахгүй байна вэ гэх асуултанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хариултыг өгсөн. Тэрбээр “Зөрчилтэй гэж бидний өнөөдрийн тогтолцоо л ийм байна. Ерөнхий сайд шүүгчтэй уулзах, ерөнхий шүүгчид ямар нэгэн байдлаар чиглэл өгөх эрхгүй. Нэг нь гүйцэтгэх засаглал, нөгөө нь шүүх засаглал. Хоорондоо заагтай. Тийм ч байх ёстой. Шүүх дээр хэрэг шийдэгдэхэд Засгийн газар яаж ч чадахгүй. Ямар нэгэн байдлаар асуудал тавибал шүүхэд нөлөөлсөн болно. Үндсэн хууль маань,  эрхзүйт төр маань энэ. Засгийн газар бол асуудлыг гаргаж ирж тавьж чадна. Бид цагдаа, авлигатай тэмцэх газарт бүх материалыг гаргаж өгч чадна. АТГ, Цагдаагийн байгууллага дээр Прокурорын байгууллага бий. Засгийн газар үүнд нөлөөлдөггүй. Энэ бүх асуудал дээр Ерөнхий сайдын хувьд итгэл үнэмшилтэй байгаа ч миний энэ итгэлээр шийдэгдэх албатай биш. Асуудлыг гаргаж тавиад байгаад зарим нь “нийгэм битгий бухимдуулаад бай” хэмээн шүүмжилж байна. Тэгээд би яах юм бэ. Асуудлыг гаргаж тавихгүй явах ёстой юу. Ярихгүй байх уу. Надад хэн нэгнийг буруутгаж, хэн нэгний үйлийг үзэх гэсэн сэдэл алга. Энэ бүгдийг цэгцэлье, цаашдаа ийм нийгэм битгий байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа учраас асуудлыг гаргаж тавьж байна. Гишүүдийг оруулж ирэх эрх бол надад байхгүй. Прокурорын байгууллага хийнэ. Ийм л байдаг. Жагсагчдын хувьд зөвхөн Засгийн газар мэдэх юм шиг яриад байдаг. Би талбай дээр гараад энэ бүгдийг тайлбарлаад зогсохгүй нь ойлгомжтой. Эсвэл шүүх, прокурор нь мэднэ. Гадна нь оч гэж хэлж чадахгүй. Нөлөөлсөн болно. Тийм учраас энэ бүх асуудлыг тогтолцооных нь хувьд ярих ёстой. Өнөөдөр бухимдал үүсгэж байгаа ч маргаашийн хувьд сайн асуудал болно. Далд байгаа бүхнийг ил болгоод, яриад нийгэм засаад, шахаад явбал асуудал шийдэгдэнэ" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.