| | USD/MNT 0₮
Энэ улсын цементийн салбар. Улсын гэх ганцхан үйлдвэрээрээ ТӨР өөрөө хэрхэн тоглож, сүйрүүлж, дампууруулж буйн тод жишээ ХӨТӨЛ.
Монгол Улс өТөрийн мэдлийн гэх нойтон аргын үйлдвэрийг аль эрт дампууруулсан. Тэр үйлдвэрийг одоог хүртэл ашигладаггүй. Ашиглах ч боломжгүй. Нойтон арга нь дэлхийд хоцрогдсон технологи гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр байгаа ч дарга нар мэргэжлийн нөхцөл байдлын ойлгохгүйн балгаар энд хүрчихээд байгаа.
-ХУВИЙН ХЭВШИЛ АЖЛАА ХИЙЖ, ТӨР БУЛААЖ АВДАГ-
Концессийн гэрээгээр үүрэг хүлээгч хувийн хэвшил нь нэгэнт хоцрогдсон технологийн үйлдвэрийг сэргээж цаг, мөнгө үрэхийн оронд гээд хуурай аргын огт ондоо үйлдвэрийг дэргэд нь босгож бүтээсэн.
Ингэхдээ огт байгаагүй авто болоод төмөр зам, эрчим хүчний дэд станцыг зээл авч барьж байгуулсан байдаг. Ингээд үйлдвэрлэл эхлэхтэй зэрэгцэн ТӨР булааж аван Л.Наранбаатар гэх хүнийг захирлаар нь томилсон. Л.Наранбаатар нь эрчим хүчний дэд станц, авто зам, төмөр зам, хуурай аргын үйлдвэр бүгд өмнө нь байсан юм шигээр шоудаж олон нийтэд буруу мэдээлэл өгсөөр байгаа.
Тэр ч байтугай энэ бүх бүтээн байгуулалтыг булааж авсан хэрнээ бүтээн босгоход авч ашигласан зээлийг нь төлөхгүй хэмээн авирлаж буй нь увайгүй явдал юм.
Тэрчлэн үйлдвэр анх удаа ашигтай ажиллалаа гэсэн мэдэгдлийг нь бодит нөхцөл байдалтай уялдах боломжгүй худал мэдэгдэл гэж үзэж байгаа.
Үйлдвэрийн шохой агуулах ангорын дээвэрт маш том онгорхой үүссэн байгаа нь Наба гэгч хүн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцдаггүй, ширхэг асуудал бүрт сэтгэл тавьдаггүйн илрэл.
-ЦЕМЕНТИЙН САЛБАР БҮХЭЛДЭЭ УНАЛТАНД ОРСОНД Л.НАРАНБААТАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ ЭСВЭЛ ЗАСГИЙН ГАЗАР УУ-
Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн бусад үйлдвэрүүдтэйгээ бодлогын түвшинд харилцан уялдаж ажилладаггүй, хувийн бодлогогүй пиар тоглолтынх нь уршгаар цементийн салбар бүхлээрээ дампуурах эрсдэлд орлоо.
Адаглаад л боловсон хүчний нөөц, чадавхжсан мэргэжилтэнг МАК, Монполимет зэрэг хувийн хэвшлүүд нь ХӨТӨЛөөс авдаг байсан бол өдгөө ХӨТӨЛ өөрөө мэргэжилтэнгүй болж, ажиллах хүчний дутагдалд орсон нь үнэн. Цемент шохойн мэргэжилтэнг сургуульд бэлтгэдэггүй ХӨТӨЛд бэлтгэдэг байсан нь гашуун үнэн юм. Ийм байхад Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт мэргэжилтэн, ажилтан авна гэсэн ажлын зар явуулж байгаа нь энэ үйлдвэр албан бусаар зогсчихсон байгааг харуулж буй хэрэг.