| | USD/MNT 0₮

Х.Болорчулуун: Төрөөс төрсөн тэрбумтан буюу бохир улстөрчийн явуулгаар намайг гүтгэж байна

18 тендерийг хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулж авсан гэх асуудлаар ХХАААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т шалгуулахаар нэгэн иргэн өчигдөр хандсан билээ. Тэгвэл энэ асуудалд салбарын сайд мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийж байсан Цэрэнтогтох гэж хүнийг би танихгүй.  Иргэн хүн сошаилд гарсан мэдээллүүдийг цуглуулж байгаад АТГ-т өгсөн байна билээ. Тэр хүн хардах эрхтэй ч гүтгэх эрхгүй. Надад хууль бусаар хийсэн зүйл огт байхгүй. Шалгадаг газар нь шалгаад шийдвэрээ гаргана биздээ. Тэр хүнийг танихгүй ч цаана нь бохир улстөр байгаа даа. Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчихоод намайг нөлөөлж нэр оруулсан гэж хардаад байгаа юм. АТГ болон хууль хяналтынханд нэг гишүүний үгээр ажиллаж хүн нэмж оруулна гэж юу байх билээ дээ. 

Монголчуудын тамын тогооны үлгэрээр улстөрд хамт шатъя гэж ингэж сенсааци дэгдээж байж магадгүй. Улстөрч бол цол хэргэм албан тушаалын төлөө аль ч намынхантай наалдаж ирсэн бохир улстөрч. Төрөөс төрсөн тэрбумтан гээд хэльчихье. Надад олон арван тэрбумаар тоологдох тендер нэг ч байхгүй" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.