| | USD/MNT 0₮

Х.Булгантуяа: Эрээнд PCR авах ганцхан цэгтэй, тэр нь богино цагаар ажиллаж хүндрэл учруулж байна

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар Хөрөнгийн үнэлгээний тухай, Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа "Хөрөнгийн үнэлгээчтэй холбоотойгоор сургуулиудад сургалт явдаг. Цаашид бүр оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээчтэй болох хэрэгтэй. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгийн үнэлгээнүүдийг хийдэг болно. Мөн мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах ёстой" гэлээ. 

Мөн тэрбээр Эрээн боомтын үйл ажиллагаа нээгдсэнтэй холбоотойгоор "БНХАУ-д 0 арга хэмжээ нь бүр зогсоогүй байгаа. Хэд хэдэн хүндрэл байна. Тодруулбал, БНХАУ-аас ковидын халдвар, дэглэм гайгүй болсон гэж үзэж байгаа учир PCR шинжилгээ авах газар маш ховор байна. Жишээ нь, Эрээнд ганцхан цэгтэй. Тэр нь богино цагаар ажилладаг. Тэгэхээр Монгол иргэд нэг гарчихаад буцаж ороход хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна билээ. Шинжилгээний хариу гартал бас хагас өдөр ч юм уу зарцуулагдаж байна. Хятадын тал тун удахгүй шаардлагуудаа бууруулна гэж бодож байгаа" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.