| | USD/MNT 0₮

КОРОНАВИРҮСЭЭС БОЛЖ ДЭМБ-ААС ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

Дэлхий нийтэд маш хурдацтай тархаж олон мянган хүнийг өвчлүүлж, 200 гаруй хүний амь насыг авч одсон шинэ төрлийн Коронавирүсийн улмаас өнгөрсөн шөнө ДЭМБ шуурхай хуралдаж, онц байдал зарласнаа мэдэгдлээ.

Өнөө өглөөний байдлаар уг төрлийн халдварт вирүсээр 213 хүн нас барж, 9692 хүн өвчилж, 15238 хүн халдвар авсан байх магадлалтай байна.

Ийнхүү уг халдварт аюултай тахал өвчний тархалтыг барихын тулд ДЭМБ-аас хоёр удаа яаралтай хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан аж.

Эрсдлийн энэ түвшинг зарласан нь дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүссэн гэсэн үг.

Одоогоор БНХАУ-аас улсаас гадна дэлхийн 22 улсад уг өвчний халдвар бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Итали улсад хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 90-ээд хувь Хятад улсын иргэд тэр дундаа өвчин анх бүртгэгдсэн Хубэй мужийн оршин суугчид байгаа юм. Хятадын бүх муж, хотод халдвар бүртгэгдсэн байгаа ажээ.

Дэлхий нийтэд маш хурдацтай тархаж олон мянган хүнийг өвчлүүлж, 200 гаруй хүний амь насыг авч одсон шинэ төрлийн Коронавирүсийн улмаас өнгөрсөн шөнө ДЭМБ шуурхай хуралдаж, онц байдал зарласнаа мэдэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.