| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёсзүйн асуудлыг хөндөж хариуцлага тооцох ёстой гэж олон нийт үзэж буй. Тодруулбал, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж насанд хүрээгүй охиноо зодсон бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл төр төлөөлж байгаа гишүүнд хариуцлага тооцох нь зүй ёсных хэмээн олон нийт үзсэн. Түүнчлэн ёсзүй сахилгын хороогоор асуудлыг хэлэлцэж хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.
Харин өнөөдрийн МАН-ын бүлгийн хурал дээр түүнтэй холбоотой өргөдөл гомдол иржээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд олон иргэнээс Ч.Ундрам гишүүнтэй холбоотой өргөдөл, гомдол ирсэн байна билээ. Хуулийн дагуу энэ асуудлыг ярих байх" гэлээ.