| | USD/MNT 0₮

О.Цогтгэрэл: Бид эв нэгдлийн асуудлаа шийднэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ ямар асуудлуудыг шийдэх ёстой байсан бэ. Асуудал шийдэх ёстой гол чуулган бол намрын чуулган байсан. Намрын чуулганаар гол хуулиуд, бодлогыг эрх баригчид боловсруулж чадсангүй. Экспортыг дэмжих ямар ч бодлого гарч чадсангүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах шийдэл гарсангүй. Нийгмийн даатгалыг багц хууль, тэр дундаа тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж чадсангүй. Үндсэндээ энэ бүхний буруутан нь Үндсэн хууль юм шиг болж байна. Ардчилсан намын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцдэггүй. Бид намын эв нэгдэлтэй холбоотойгоор 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр Ардчилсан намын Үндсэний бодлогын хорооны хурлыг зарлаж байна.

Бүх асуудлыг нээлттэй ярилцах боломжтой. Эв нэгдлийн асуудлаа шийднэ. Ардчилсан намынхан эв зүйгээ ололцож чадсангүй. Ардчилсан намын бүлгээс зохион байгуулах гэж байгаа хурлыг ирэх Баасан гаригт өргөн хүрээтэй, хууль шүүхийн маргаангүй зохион байгуулна. Үндсэний бодлогын хорооны хуралд 300 орчим гишүүн оролцоно. Х.Баттулгыг дэмжигч гишүүд ч ирж, оролцохыг урьж байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.