| | USD/MNT 0₮

Чуулган хаалттай горимоор хуралдаж, Н.Номтойбаярын асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна. Өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Тухайлбал, үдээс өмнөх хуралдаанаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцогсдын 30 гишүүн буюу 53 хувийн саналтайгаар дэмжигдсэн. Гэсэн хэдий ч уг саналыг батлах тогтоолын төсөл дэмжигдээгүй юм. Ингэснээр санал хураалт хүчингүй болж байгаа хэрэг юм. Энэхүү асуудлыг хэлэлцэхээр МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан. Энэ үеэр Н.Номтойбаяр гишүүн өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн юм. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.