| | USD/MNT 0₮
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр оройны баривчилгаатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "ЭЦГ-аас УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны дарга Б-г хойшлуулашгүйгээр саатуулсан байгаа. Мөн түүний гэрээс болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс 7,3 тэрбум төгрөг бэлнээр хураан авсан. Үүднээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан. Өмнө нь төмөр замд олон жил ажилласан хүн юм билээ. Одоогоор шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан" гэлээ.