| | USD/MNT 0₮

Чуулган: УИХ-ын 45 гишүүн хуулийн төслүүдийг бөөндөж байна

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан олон хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой. Тодруулбал, 

  • “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  •  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

  •  Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/
  •  “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсох
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар хэлэлцэнэ. Гэвч өнөөдрийн чуулганы хуралдаанд 76 гишүүн байхаас 40 гаруй гишүүн нь иржээ. Чуулганы зүүн жигүүрт бараг гишүүн алга. Цөөхөн хэдхэн гишүүн нь хуулийн төслүүдийг нэг минутад баталж бөөндөж байна. Хууль эцэслэн батлагдлаа хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар алхаа дуртай дургүй цохиж, чуулганы хуралдаан иймэрхүү байдалтай үргэлжилж байна. 
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.