| | USD/MNT 0₮
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Цэрэнпилийн Даваасүрэнг томилсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Би Ц.Даваасүрэнг сайдаар томилж байгаад эмзэглэж байна. Яагаад гэвэл Ц.Даваасүрэн энэ танхимд хувийн шантаажаараа танигдсан. Тэр хүн энэ танхимд бусад гишүүд рүүгээ дайрч хувийн шантаажаараа танигдсан. Гэтэл ажлаа сайн хийсний үр дүнд сайд болгож байгаа юм байна. Эрчим хүчний сайд байхдаа Хөгжлийн банкин дахь эрчим хүчний зээлийг төлж чадаагүй. Ер нь эрчим хүчний ямар дэвшилт гаргасан юм. Нийслэл цахилгаан дулаанаар тасрах гээд байна. Нэг ч цахилгаан станц шинээр баригдаагүй. Гаднын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж зогсоосон гишүүн шүү дээ. Одоо барилгын салбарыг яах юм. Хөшигийн хөндийг яах юм. Төсөл хөтөлбөр эхлэхгүй зогсох байх. Ер нь бол Ц.Даваасүрэн гишүүн Засгийн бүх юмыг эсэргүүцэж ирсэн одоо ингээд бүрэлдэхүүнд нь орж ирж байна. Зарчмын хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Хөгжлийн банкны асуудлаар гарч ирж бусад руу дайрч гарч ирсэн хүн шүү дээ. Төрийн өмчийн зээлүүд нь төлөгдөхгүй явж байна. Тийм болохоор Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаар томилогдож байгаа нь буруу шийдвэр гэж харж байна” хэмээв.