| | USD/MNT 0₮

УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатар томилогдлоо

Өнөөдөр сайдууд болон дэд сайдууд томилогдож Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэж байна. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ХНХ-ын сайд болсон учир түүний суудал эзэнгүй байсан. Харин өнөөдөр түүний суудалд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар томилогдлоо. Ийнхүү Хөвсгөл аймгаас их хуралд сонгогдсон гурван гишүүн гурвуулаа давхар дээлтэй болов.

Л.Мөнхбаатар "Миний бие өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдийнхээ дэмжлэгийг авч, Улсын Их Хурлын дэд дарга хэмээх эрхэм хүндтэй, хариуцлагатай албанд сонгогдлоо. Улсын Их Хурлын үндсэн зорилтийг чандлан хэрэгжүүлж, ард түмний засаглах эрхийг хангах ажилд идэвх зүтгэл, сэтгэл гарган шударга ёс, тэгш байдал, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд манлайлан, төр, түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахаа илэрхийлье" гэжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.